Categories
мэдээ цаг-үе

Агаарын тээврээр тээсэн ачаа 6152.5 мянган тонноор нэмэгджээ DNN.mn

Гуравдагч улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирэхэд зөвхөн агаарын тээврээр  зорчино"

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 9 сард 9414.7 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 6152.5 (2.9 дахин) мянган тонноор нэмэгдлээ.

Агаарын тээврээр дээрх хугацаанд дотоодод 13.9 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (10.3 хувь) тонноор нэмэгдсэн байна. Мөн олон улсад тээсэн ачаа 9401.3 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 6151.7 (2.9 дахин) мянган тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны 9 дүгээр сард 942.1 тонн болж, өмнөх сарынхаас 31.9 (3.5 хувь) тонноор нэмэгдлээ. Үүнд олон улсад тээсэн ачаа 31.8 (3.5 хувь) тонноор өссөн нь голлон нөлөөлжээ.

Агаарын тээврээр зорчигчид 2022 оны эхний 9 сард 675.1 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 560.5 (5.9 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Агаарын тээврээр зорчигчид энэ оны 9 дүгээр сард 106.8 мянга болж, өмнөх сарынхаас 22.4 (17.4 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Сөүл, Франкфурт, Алтай, Токио, Станбул, Бусан чиглэлийн зорчигч багассан нь нөлөөлсөн аж. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний 9 сард 245.3 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 183.3 (4 дахин) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Оюутолгой чиглэлийн зорчигч 161.8 мянга, Тавантолгой чиглэлийн зорчигч 7.1 мянга, Ховд чиглэлийн зорчигч 5.6 мянга, Өлгий чиглэлийн зорчигч 4.6 мянга, Улиастай чиглэлийн зорчигч 3 мянган хүнээр өссөн нь нөлөөлжээ. Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 9 сард 429.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 377.1 (8.2 дахин) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Сөүл чиглэлийн зорчигч 178 мянга, Станбул чиглэлийн зорчигч 69.6 мянга, Франкфурт чиглэлийн зорчигч 33.7 мянга, Токио чиглэлийн зорчигч 29 мянга, Бусан чиглэлийн зорчигч 12 мянга, Ханой чиглэлийн зорчигч 7 мянга, Улаан-Үүд чиглэлийн зорчигч 6.8 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 9 сард 331 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 211.6 (2.8 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Харин энэ орлого 2022 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 20.1 (27 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, 54.3 тэрбум төгрөг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *