Categories
гадаад мэдээ соёл-урлаг

Африкийн аварга матар тэргүүтэй амьтад Монголд ирнэ

Энэ сарын 23-наас Олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт болно. Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног саатах аж. Тус тоглолтод БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна.

Үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ. Илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирэх аж. Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекорд эвдсэн “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ оролцох юм байна. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг маань зорин ирэх нь ээ.

Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн кассаар тасалбарыг худалдах бол 1900-1950 үнэгүй хүргэх аж. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9925-3031 дугаараас авч болох юм байна. “Дэлхийн цирк Монголд” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *