Categories
энтертаймент-ертөнц

Аделийн шинэ цомог амжилт дагуулсаар байна

Их Британийн хамгийн алдартай дуучин Адель эх
болж хүү төрүүлснээсээ хойш нэг хэсэг нам жим амьдралыг эрхэмлэх болсон. Мисс
Эдкинс буюу урлагийн нэр нь Адель хэмээх энэ бүсгүйн амьдралд шинэ хүн нь
хэрхэн нөлөөлж буй тухайгаа “Урьд нь би үргэлжийн л бор дарс хэрэглэж найгаж
явах дуртай байж дээ. Одоо хорвоогийн хамгийн тансаг зүйл намайг гэрт маань
хүлээж байхад би тэр дарсаар дутах уу. Би хүүгийнхээ төлөө согтууруулах ундаа,
тамхинаас татгалзаад удлаа” гэж ярилцлага өгчээ. Түүний уран бүтээлийн ажил ч
сэргэж эхэлсэн. Энэ сарын 20-нд нээлтээ хийсэн “25” гэдэг нэртэй сингл цомог нь
АНУ-д борлуулалтаараа “толгой цохиод” байна. Billboard сэтгүүлийн мэдээгээр энэ
цомог зарагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо тоо нь 2.5 сая хувьд хүрч ‘NSYNC
хамтлагийн 2000 онд гаргаж байсан “No Strings Attached” нэртэй
цомгийн 2.41 сая хувийг долоо хоногт борлуулсан амжилтыг эвдлээ. “Өмнө нь би
дуундаа ихэвчлэн гунихрал, айдас, хүйдсийн тухай өгүүлдэг байлаа. Одоо харин
өөрчлөгдсөн шүү” гэж Адель өгүүлжээ. Түүний гурав дахь цомог болох “25”-ыг
урлагийн шүүмжлэгчид яг л Аделиас гарах ёстой чанга хоолой, уянгалаг эгшиг,
эртний поп цоморлог болжээ хэмээн дүгнэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *