Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Гэгээ Нидерландын хааны ордонд уран бүтээлээ дэлгэж буй анхны Монгол зураач боллоо DNN.mn

Анх удаа Монгол зураачийн бүтээл Нидерландын хааны ордноо дэлгэгджээ.

Тодруулбал, Зохиолч, орчуулагч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзийтөгс нарын охин А.Гэгээ нь “Орчин үеийн уран зургийн шагнал”-д өрсөлдөж, шилдэг 15 нэр дэвшигчийн нэгээр тодорчээ.

Энэ жилийн шалгаруулалтад 379 зураачийн мянгаад бүтээл өрсөлдснөөс сүүлчийн шатанд 15 уран бүтээлч тодрон үлдээд байна.

Шагналыг энэ сарын 31-ний өдөр Амстердамын хааны ордонд гардуулна. Хаан гурван ялагчийг тодруулсны дараа үзэсгэлэнг нээж, ялагч болон бусад нэр дэвшигчдийн бүтээлийг  гуравдугаар сарын 30 хүртэл дэлгэх аж.

Мөн үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэх боломжтой аж.  Үзэсгэлэнг үзэж буй зочид нэг бүтээлд санал өгөх боломжтой ба хамгийн олон санал авсан бүтээл “Олон нийтийн шагнал” авах юм. Энэхүү хүндтэй шагнал нь 1871 оноос хойш зохион байгуулагдаж байгаа аж.

Уг бүтээлийн талаар та Royal Award for Modern Painting 2025 – Paleis Amsterdam линкээр орж үзэх боломжтой.

 

Г.ЦОГЗОЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *