Categories
мэдээ нийгэм

А.Бямбажаргалыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж хуулийн бодлогын зөвлөхөөрөө ажиллаж байсан А.Бямбажаргалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Энэхүү томилгоотой холбогдуулан ҮАБЗ-ийн нарийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалын товч намтрыг танилцуулъя.

  • 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *