АНУ-ын Төрийн департамент “Рубио, Лавров нар цахимаар холбогдож Саудын Арабтхийсэн уулзалтынхаа дагуу цаашид хийх арга хэмжээний талаар ярилцаж, АНУ, ОХУ-ын харилцаа холбоог сэргээхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон” гэж мэдээлэв. Харин Оросын ГХЯ-ны албан ёсны мэдэгдэлд Лавров, Рубио нарыняриа Америкийн талын санаачилгаар болсон гэдгийг онцлон тэмдэглээд “Бүх талууд хүч хэрэглэхээ нэн даруй зогсоох улс төрийн яриа хэлэлцээнд орох нь чухалбайна” гэж онцлов. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Америкийн CBS телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Энэ бол маш урт,үргэлжилсэн фронтодтулалдаж байгаа хүнд хэцүү, гурван жилийн дайн.Хэн ч үүнийг амар зүйл гэж хэлэхгүй. Иймээс хүн бүр бидэнд ямар төлөвлөгөө байгааг мэдэхийг хүсч байгааг би ойлгож байна. “А” төлөвлөгөө болох байлдааны галыг зогсоосноор бид хоёр дахь үе шат болох “Б” төлөвлөгөөнд шилжих болно. Москва, Киевийн хоорондын хэлэлцээ заавал шууд байх албагүй. Гэхдээ ямар ч байсан бид эхний шатыг давахгүйгээр хоёр дахь шатанд хүрч чадахгүй. Тэд бие бие рүүгээ буудаж байхад дайныг зогсоох талаар тохиролцоход хэцүү. Иймээс л ерөнхийлөгч Трамп юуны өмнө гал зогсоохыг хүсэж байна” гэж мэдэгдэв.
Ийнхүү Путин анх удаа цэргийн хувцас өмсөж Украинд эзлэгдсэн Курск мужид очсоны цаад учир тайлагдав. Учир нь Курск мужид нэгдсэн фронт байхгүй, цэргийн хөдөлгөөнт бүлэглэлүүд тулалдаж байгаа одоогийн нөхцөлд ийм, тийм хот, сууринг чөлөөлсөн гэж мэдэгдэх нь цэргийн шинжлэх ухааны үүднээс ямар ч утгагүй зүйл. Харин фронтгүй газарт цэргийн хөдөлгөөнт бүлгийг бүсэлж, хангамжаас нь салгаж, устгах гэсэн ганцхан ойлголт байдаг. Гэтэл Оросын цэргүүд хэд хэдэн чиглэлээр дайрсан ч Украины хөдөлгөөнт бүлгүүдийн нэгийг ч бүсэлж чадаагүйг Украины талаас гадна дайн судлалын мэргэжлийн байгууллагууд нотолсон. Путин анх удаа цэргийн хувцас өмсөж очиход, түүнд Жанжин штабын дарга нь ийм, тийм газрыг чөлөөллөө гэж илтгэж, цэргийн шинжээчдийн доог, тохуу болсон юм. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social хуудсандаа“Украины олон мянган цэрэг Оросуудад бүслэгдээд байна. Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан тэдний амийг хамгаалахыг уриалсан. Учир нь энэ бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бидний хараагүй аймшигт аллага байх болно” гэж бичсэн нь цэргийн шинжээчдийг мэл гайхуулж орхисон билээ.Владимир Путин “Курск мужид зэвсгээ тавиад бууж өгсөн Украины цэргүүдийн амь насыг хамгаалж, олзлогдсон цэргүүдийг эмчлүүлнэ” гэж амласан. Бүслэгдээгүй бүлэглэлийн цэргүүд олзлогдоно гэж юу байх билээ.
Хамгийн сонирхолтой нь Оросууд Суджа хотыг чөлөөлсөн гэж мэдэгдсэнээс гуравхоногийн дараа дайн судлалын мэргэжлийн байгууллагууд Украины хөдөлгөөнт цэргийн бүлгүүд Оросын Курск мужид байгаа ч харин Суджа хотыг орхин гарч байгаа болохыг нотлов. Ийнхүү Трампын хувьд ямар аюултай дайныг зогсоож буйгаа, Путины хувьд өөрийн Украинд эзлэгдсэн мужийг бараг бүрэн чөлөөлсөн баатар болсон жүжиг өндөрлөв. Учир нь үүний дараа CNN телевизээр АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф “АНУ-ын ерөнхийлөгч энэ долоо хоногт Оросын ерөнхийлөгчтэй ярилцана гэж найдаж байна. Хоёр тал эсрэг байр суурьтай, тохиролцоход маш хүнд байгаа хэдий ч АНУ тэдний хоорондын ялгааг “нөхөж” байна. Иймээс Трампын Путинтэй хийх яриа үнэхээр сайхан, эерэг мэдээ байх болно”гэж мэдээлэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Флоридагаас Вашингтон орох замдааерөнхийлөгчийн “Air Force One” онгоцонд сэтгүүлчдэд “Би ерөнхийлөгч Путинтэй мягмар гаригт ярина. Бид өнгөрсөн амралтын өдрүүдэд маш их ажил амжуулсан. Бид энэ дайныг дуусгаж чадах эсэхээ харахыг хүсч байна. Магадгүй бид чадна, эсвэл чадахгүй. Ямар ч байсан бидэнд том боломж байгаа гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.
Ийнхүү Оросын Курс мужийн Суджа хотыг тойрсон тавилттай жүжгийн зорилго тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Путин, Трамп хоёрын ярианы дараа “Украины фронтын шугамаар гал зогсох боллоо” гэж мэдэгдэх нь тодорхой болов. Харин гал зогсоосны дараа “Украинд туслах улсуудын сайн дурын эвсэл”-ийн цэрэг Украины нутагт орж, юуны өмнө тэдний цэргийн онгоцууд агаарын орон зайг нь бүрэн хамгаалалтдаа авах болно. Энэ бол Украины дайн дуусч байна гэсэн үг. Харин 2000 км үргэлжилсэн фронтын шугамын дагуу байнгын хяналт тогтооно гэдэг бол цаг шаардсан бас үнэхээр нүсэр ажил. АНУ, ОХУ тэдний төлөөлөгчдөд уулзах боломж олгосон Саудын Араб, Турк мэдээж Европын Холбоо, НАТО-гийн удирдлага бас Хятад, Энэтхэг магадгүй Канад, Австрали, Швейцарь, Япон, Өмнөд Солонгос улсын төлөөлөгчид ширээний ард сууж энэ том асуудлыг шийдэх байх. Хамгийн гол нь энэ хэлэлцээрээр Путин өөрийн аюулгүй байдлын оронд, Оросын атомын бөмбөгийг хураалган, ардчилсан сонгууль явуулахын тулд өөрийн суудлыг ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевт шилжүүлэх тохиролцоо хийх болно.
Ийнхүү ОХУ-ын гадаад дайн дуусаж, дотооддоо Монголын түүхийн “бага хаадын үе” давтагдах болно. Энэ нь ОХУ үндэстэн, ястнаараа задарч, Украин газар нутгаа эргүүлэн авна гэсэн үг. Орос, Украины асуудлаас салсан Трампын хувьд Иран, Хятад, Хойд туйлд анхаарлаа хандуулах боломж бүрдэнэ. Харин Путины хувьд Трампын амласан ёсоор ойрын хүрээнийхэнтэйгээ хүн бүр таван сая ам. доллар төлж АНУ-ын паспорт авч дуртай улсаараа аялах биз. Гэхдээ Путин хөрөнгийг нь булаан авахын тулд ойр тойрныхон нь “новичок” өгчих байх гэсэн байнгын айдастай амьдрах болно.Ямар ч байсангурвын гурван жил үргэлжилсэн цуст дайн дуусах гэж байна.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА
2 replies on “Украины дайн дуусах нь тодорхой болов”
Курскийн бүслэлтэд НАТО болон Украйны 10 мяна гаруй цэрэг генаралууд байгаа НАТО бууж өгүүлэхийг эсэргүүцэн гал зогсоох нэрээр бүслэлтэд байгаа цэргүүдээ авах бодлоготой харин Путин бол дээрх бүслэгдсэн НАТО Украйны цэргүүдийг бууж өгсөний дараа Украйн НАТО-д нь хүлээлгэж өгөх бодлоготой л байгаа,Энэ дээрх мэдээлэл ямар ч авцалдаагүй худал мэдээ баына,Украйн цаашд ошин тогтнох боломжгүй Европын улсууд Украйны газар нутгийг хувааж аваад л дуусна,Зеленский жүжигчин эх орон ард түмэн газар нутгаа сүйрүүлээд дууслаа
худал мэдээ байна…НАТО дайныг зогсоох хүсэлгүй байгаа….Орос украйны байр суурь эрс зөрж байгаа тул тийм ч амрхан тохиолцож чадахгүй….Путин тийм амархан ч зайгаа тавьж өгөхгүй , атомын бөмбөгөө устгуулахгүй, … нэр хүнд нь сайн байгаа….ялж байгаа….