Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдээ улаанбурхны вакцин хийлгэсэн эсэхийг ягаан дэвтрээс нь шалгана

Ойрын өдрүүдэд улаанбурхны тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс дараах зөвлөмжүүдийг өглөө.

  • Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/ягаан/-ээс лавлан харна уу.
  • Хэрэв хүүхэд  товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
  • Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
  • Тодруулах, лавлах зүйлсээ☎  89016199, 75 103 100 утсанд хандана уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *