Categories
мэдээ нийгэм

Цагаадаагийн байгууллагаас “Ноорог.мн” сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ

Ноорог.мн” сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хураан оройн 22.00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг аваад буй.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж буйгаа тайлбарлажээ.

Тус сайтын зүгээс өнөөдөр 12:30 цагт Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна хэвлэлийн бага хурал зарласан.

Мөн энэхүү үйл явдалтай холбогдуулан “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв” төвөөс мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “2025.03.18, Улаанбаатар хот | Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна.

Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *