Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (99.0%) саяар буурчээ. Нийт хорогдол нь оны эхний малын 0.06 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл
- Ямаа 14.9 мянга,
- Хонь 12.3 мянга,
- Үхэр 5.1 мянга,
- Адуу 4.0 мянга,
- Тэмээ 77 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 33.8 хувийг хонь, 41.0 хувийг ямаа эзэлж байгаа аж.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны эхний 2 сард Баян-Өлгий аймагт 6.8 (18.6 хувь)мянга, Ховд аймагт 6.0 (16.6 хувь) мянга, Увс аймагт 3.6 (10.0 хувь) мянга, Хөвсгөл аймагт 3.4 (9.4хувь) мянга,Говь-Алтай аймагт 3.4 (9.3 хувь) мянга, Архангай аймагт 2.8 (7.6хувь) мянга, Завхан аймагт 2.3 (6.4%) мянга, Хэнтий аймагт 1.4 (4.0хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 81.8 хувийг эзэлж байна.