Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны дундаж үнэ мкв нь 4.4 сая төгрөг болжээ DNN.mn

Улаанбаатарт хуучин болон шинэ орон сууцны үнэ нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, хоёрдугаар сард орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар өсөж, шинэ орон сууцны үнэ мкв нь дунджаар 4.4 сая төгрөг болжээ. Гэхдээ зах зээлд борлуулагдаж буй дундаж үнэ байршлаасаа хамааран харилцан адилгүй үнэтэй. Хамгийн үнэтэй нь, Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ мкв нь 5.6 сая төгрөг бол хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт 3.2 сая төгрөг байна. Тэгвэл хуучин орон сууцны үнэ мкв нь дунджаар 4.5 сая төгрөг байгаа бол мөн л Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцтай адил үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт арай хямд буюу мкв 3 сая төгрөг байна.

One reply on “Орон сууцны дундаж үнэ мкв нь 4.4 сая төгрөг болжээ DNN.mn”

ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД дүлий, сохор, хэлгүй вм шиг ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *