Categories
мэдээ нийгэм

Чансаа өндөр 64 бөхийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөг гардана DNN.mn

Үндэсний үйлдвэрлэгч “Бест Буйдан” компанийн нэрэмжит “Best buzzer-2025” өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн барилдааныг энэ сарын 29-ний бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ барилдаан хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй юм. Бөхийн барилдааны дүрэм нь бөхчүүд учраа бөхөө сугалж барилдана. Түрүү бөх 20 сая, үзүүрлэсэн бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд таван сая төгрөг тус тус гардана.

Нэг давсан бөх 200 мянган төгрөг, хоёр давсан бөх 300 мянган төгрөг, гурав давсан бөх 400 мянган төгрөгийн давааны урамшуулал авах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *