Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны урамшуулалд 8.2 тэрбум төгрөг олгоод байна DNN.mn

Тариаланчдыг дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан хүнснийн ногооны урамшууллыг олгожээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхээр 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 2022 оноос хойш олгож ирсэн билээ.

Ил болон хүлэмжийн 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгодог. Энэ хүрээнд 2024 оны 8-11 дүгээр сард 82  мянган тонн хүнсний ногоо зах зээлд борлуулсан 782 тариалан эрхлэгчдэд 8.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна.

2024 оны урамшууллын мөнгийг иргэн, аж ахуйн нэгжийн дансанд шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *