Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Тооцоогоо хийлгүй зугтсан иргэдийг шалгаж байна DNN.mn

Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн.

Уг хэрэг нь энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ресторанд гарсан байх бөгөөд үйлчлүүлсэн иргэд төлбөр тооцоо хийгээгүй гэх үйлдэлд Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд, та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *