Хур тунадас: 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 16-нд Хэнтийн уулархаг нутгаар, 18,19-нд Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 10-11-нд шилжих шөнө цас, 11-ний өдөр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-23 градус, бусад хэсгээр -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3…-8 градус дулаан байна.