Сүүлийн 10 жилд Монгол Улсад импортоор орж ирсэн авто машинуудын 95 хувь нь Япон улсаас орж байгаа ба тэдгээрийн 90 орчим хувь нь хайбрид буюу цахилгаан хөдөлгүүртэй, 10 ба түүнээс дээш жилийн насжилттай. Үүнийг дагаад Монголд батарейн хаягдал болон хөрсний бохирдол үүсэж эхлээд байгаа бөгөөд цаашид улам нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон. Хотын захын хөрсний бохирдлын нэг шалтгаан болсон энэ хаягдал автомашины дугуй, хүний хөлөөр дамжаад орон гэрт хүрч, хүүхдүүд хордох нэг нөхцөлийг ч бүрдүүлж байгааг Монгол болон Японы их сургуулиудын хамтран судалж, хэрэгжүүлэх гэж буй “Хуучин зай хураагуурыг дахин ашиглах” төслийн талаар МУИС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбаатар MICS-2024 төслийн хаалтан дээр хийсэн танилцуулгынхаа үеэр дурдсан юм.
MICS буюу “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” хөтөлбөрийг ЖАЙКА санаачилж, 2023 онд анх хэрэгжүүлсэн бол 2024 оны хөтөлбөр зургаадугаар сард эхэлж, энэ сарын 7-нд хаалтаа хийлээ. Монгол болон Япон улсын нийгмийн асуудлыг шийдэх дэвшилтэт санал, санаачилга бүхий төслийг шалгаруулж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрт энэ онд 210 оролцогч хамтран ажиллах санаагаа уралдуулснаас 10 баг шалгарч үлдэн төслөө танилцуулав.
Тэдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс олон талт дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн бизнес инновацын газраас 3, ЖАЙКА-гаас 2 төслийг тус тус шалгаруулж үйл ажиллагааны зардлын зарим хэсгийг дэмжих санхүүжилтийг олгоод байсан юм. Мөн оролцогчдыг менторлох хөтөлбөрт өнгөрсөн наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд хамруулж, Монгол, Япон талын бизнес, инновацын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд бизнес төлөвлөгөө, маркетинг, санхүү, хөрөнгө оруулалт татах арга туршлага зэрэг тал талын мэдлэг олгох сургалт, уулзалт зохион байгуулснаас гадна 10 баг тус бүрд дотоод, гадаад хамтрагч хайх, холбох тал дээр дэмжиж ажилласаар иржээ.
Хөтөлбөрийн талаар ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дараг Мияги Кэнсүкэ ᠌᠌” Глобалчлал хурдацтай өрнөж буйг дагаад Монголд ч гэсэн дэвшилтэт технологи, мэдлэг мэдээллүүд хурдтай нэвтэрч, старт-ап зэрэг Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломжтой талуудын тоо нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. ЖАЙКА-ын хувьд Монгол улс дахь олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд үүсгэсэн хүн хоорондын харилцаанаас гадна, MICS-г зохион байгуулснаар Монгол, Япон улсын хооронд шинэ боломжит тоглогчдыг хооронд нь холбож, хамтын ажиллагааг үүсгэснээр хоёр орны нийгмийн асуудлуудыг шийдэх, хамтран хөгжих том түлхэц болно гэж итгэж байна” хэмээн хэллээ.
Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдэх шилдэг шийдлээр шалгарсан дээрх багийнхан хуучин автомашинуудын муудсан батарейг хамгийн зөв байдлаар оношлоод, зөв горимоор дахин угсарснаар үр дүнтэйгээр удаан ашиглах аргачлалыг боловсруулж, программчлаад оюуны өмчийн патентаа авчээ. Одоо батарейг оношилж, шинэчилдэг ч оношилгоо дутуу, сольж шинэчлэхдээ балансыг нь хадгалдаггүй учраас өмнөхөөсөө ч хурдан муудаж, дахин хаягдал үүсгэх болон эдийн засгийн хохирол үүсгэх нөхцөл болдог байна. “Их сургуулийн лабаораторит үүссэн санааг бизнес болгон бодитой хэрэгжүүлэх боломж олгож байгаа ЖАЙКА-ийн MICS хөтөлбөрт талархаж байна. Батарейг оншлоод хамгийн оновчтойгоор урт настай ашиглах боломжтой болж байна” хэмээн дэд профессор Д.Эрдэнэбаатар хэлэв.
Бусад төслүүд:
MICS нь Монгол болон Япон улсуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд хоёр орны технологи, санаачилга, мэдлэг, туршлага, хөрөнгө, нөөц бололцоог нэгтгэх замаар шинэлэг шийдлүүдийг хамтран бий болгох үйл явц, хүчин чармайлтыг дэмжих зорилготой хөтөлбөр бөгөөд 2023 оноос хойш ЖАЙКА санаачлан зохион байгуулж буй бөгөөд энэ удаа онцгой хамтрагч Нийслэлийн бизнес инновацын газар болон Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.