Categories
мэдээ нийгэм

ГССҮТ: Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгджээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр бэртэж гэмтсэн гэх 137 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр нийт 383 хүн хандсаны 50 хувь нь хүүхэд байгаа юм. Тус төвийн мэдээлснээр жилд дунджаар 138 мянган хүн гэмтэж бэртдэг байна. Тэдний 30 орчим хувь нь хүүхэд байдаг аж. Он гарснаас хойш тус төвөөс 2580 хүн тусламж үйлчилгээ авсны 762 нь хүүхэд байжээ.

Амралтын өдрүүдээр цана, чарганаас унаж гэмтэж бэртэх тохиолдол их байдаг. Тиймээс анхаарал болгоомжтой байж, хамгаалах хувцас хэрэгслээ иж бүрэн өмсөж, зориулалтын чаргаар гулгахыг тув төвөөс зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *