Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин 9 хувьтай гарч, өмнөх сараас 1.2 хувиар өслөө. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааныүнэ 2.9 нэгж хувиар (32.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар (53.3%) тус тус нөлөөлсөн байна.
Инфляци нь хэрэглээний сагсыг бүрдүүлж буй бараа үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлдэг бөгөөд сүүлийн зургаан сар дараалан чангарч буй үзүүлэлт болж байна.