Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газар суудлын автомашин онхолдож нэг хүн дарагдаж нас барсан байна харамсалтай хэрэг гарчээ.
Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 07-ны өдрийн 21:53 цагт холбогдох албан хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн “Премио” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.