Categories
мэдээ нийгэм

Иргэдийн санхүүгийн чадамж, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг даван туулах чадварыг анх удаагаа үнэллээ DNN.mn

Монгол Улсын иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх түүвэр судалгааг Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар “Эн Ар Си Си”, “Эм Эм Си Жи” ХХК-ууд хийлээ. Энэхүү түүвэр судалгаа нь иргэдийн санхүүгийн чадамж, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг даван туулах, бие даасан шийдвэр гаргах чадварыг үнэлэхээр Монгол Улсад анх удаагаа хийснээрээ онцлогтой бөгөөд санхүүгийн үйлчилгээ, тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг судлахад чиглэсэн юм.

Судалгааны үр дүнгээс товч танилцуулбал, Монгол Улсын иргэдийн санхүүгийн эрүүл мэндийн дундаж индекс 54 гарсан байна. Үүнээс санхүүгийн эрүүл мэндийн индексийн нэг бүрдэл болох нөөцийн хүртээмжийн индекс 39,  санхүүгийн төлөв байдлын индекс 45, санхүүгийн мэдлэгийн индекс 53, иргэдийн санхүүгээ удирдах, төлөвлөх чадварыг илэрхийлэх санхүүгийн зан төлөвийн индекс 59 гарчээ. Энэ нь иргэд богино хугацааны санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй төдийгүй тэдний орлогын болон эх үүсвэрийн найдвартай байдал харьцангуй бага түвшинд байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл иргэд санхүүгийн суурь ойлголтуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хэдий ч зарим шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа аж. Түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 4.4 хувь нь брокер, дилерийн компаниудын үйлчилгээг авдаг бол банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээний хүртээмж 36 хувь, сайн дурын даатгал 24.4 хувь, мөнгөн зээлийн үйлчилгээ 20 хувь, хадгаламж зээлийн хоршооны хүртээмж 3.6 хувь гарсан байна.

Санхүүгийн хүртээмжийн болон Санхүүгийн эрүүл мэндийн түүвэр судалгаатай энд дарж танилцана уу. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *