Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Нийт өвчлөгсдийн 85 хувь нь 15-аас доош насныхан байна DNN.mn

ХӨСҮТ-ээс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг  хүргэлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр “Томуугийн оргил үе ирж байгаа учраас халдвар нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотод 100,000 хүн амд ногдох өвчлөлөөр авч үзэхэд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. НЭМГ-ын 48 дугаар долоо хоногийн мэдээллээс үзэхэд 108,000 хүн амбулаториор үйлчлүүлснээс 8,924 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Нийт өвчлөгсдийн бараг 85 хувь нь 15-аас доош насныхан байна. Орны ачааллын тухайд өнгөрсөн жилийнхээс 9.2 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1,561 ор ажиллаж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 81 хувь нь амьсгалын замын өвчинтэй байна. Нийслэлийн есөн дүүрэгт эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн. Өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаа тул сургууль цэцэрлэгүүдийг шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа. Нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 15-аас доош насныхан. Мөн 10-аас доош насныхан өвчлөлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа тул сэргийлэхийг уриалж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *