Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Онон голын баруун салаа” гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 20 км-т бага насны хүүхэд “Онон” голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 настай, эрэгтэй Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.