Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, улс орон даяар мод тарих аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ өдөр өчигдөр болсон бөгөөд өдөрлөгийн хүрээнд 75 орчим байгууллага, 100 гаруй иргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарив.
Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаас хойш уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ жил 15 дахь жилдээ хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулав.