Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн.
Энэ өдрийг олон улсын “Инээдмийн баяр”-ын өдөр хэмээн дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай.
Өнөөдрийг иргэд хэн нэгнийг гэмтээхгүйгээр хуурч,тоглоом хийж хөгжилддөг.
Инээдмийн баяраар хэнийг хэрхэн хуурч, хэзээ ч мартахааргүй сэтгэл хөдөлгөн дурсамж үлдээхээ зарим иргэд эртнээс төлөвлөдөг.
Хэрэв хэн нэгнийг амжилттай хуурч чадвал “Дөрөвдүгээр сарын нэгэн” гэж хэлэхэд л бүх зүйл ойлгомжтой.