Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бид одоо крилл үсгийг хэрэглэж байгаа шиг XII зуунд араб үсгийг л босгон авч хэрэглэсэн юм биш үү DNN.mn

Үндэсний бичиг үнэхээр босгосон араб бичиг мөн эсэхийг шалгахаар “Монгол улсын иргэн” гэсний крилл үсгүүдийг тохирох араб үсгүүдээр солиулж бичүүлээд үзэхээр Зайсанд байх Кувейтийн элчин сайдын яам болон МУИС-ын Номын сангийн зургаан давхарт байх Түрк судлалын хүрээлэнгийн хоёр түрк залуутай уулзаад тусыг эс олов. Ингээд “Айлаас гуйхаар авдараа уудлах”-аар шийдэж “Google translate”-аар “Шонхорын ан нь эртний соёл мөн” гэж бичээд араб хэлрүү орчуулсан чинь “ توتبر السقارات ثقافتان قديمتان “ гэсэн бичиг гарч байна.

Үүнийг арабаас нь буцаагаад монгол хэл рүү хөрвүүлсэн чинь “Saqqarat Twitter Эртний хоёр соёл” гэж гардаг байгаа. Уур хүрч “Аягүй бол төсвийн мөнгөөр энэ орчуулах программыг хийлгэсэн байх” гэж бодогдож байна. Харин “Шонхорын ан нь эртний соёл мөн”-ийг орос руу хөрвүүлсэн чинь “Соколиная охота – древняя культура” гэж байна. Оросыгоо араб руу хөрвүүлээдэхсэн арай ондоо “ عتبر الصقارة ثقافة قديمة гэсэн бичиг гарч байна. Үүнийгээ монгол руу гүүглдээдэхсэн чинь “Шонхор шувуу барих нь эртний соёл юм” гэж орчуулагдав. Үгүй яах вэ арай дээр болж байна.

Үүнийгээ дунд сургуульд үндэсний бичиг заалгаж байгаа 10-р ангийн охиноор уншуулсан чинь “Зарим нь урд хойноо тэмдэгтэй болохоор “г” эсвэл “з” үсэг ч юм шиг болоод байна” гэсэн боловч “ تبر الصقارة ثقافة قديمة “-ийг маань босгож байгаад “Чгили зунгу и го зогдо дишод” гээд уншиж орхив. Ийнхүү Үндэсний бичиг үнэхээр босгосон араб бичиг мөн эсэхийг шалгах эрэн сурвалжлах ажиллагааны маань эхний шат өндөрлөв.

Одоо бид монгол крилл үсгээр бичдэг. Яг үүн шиг монгол араб үсгээр л тэр үед бичдэг байж. Яг ориг монгол бичиг үсэг гэхэд учир дутагдалтай байна. Бид криллийг үндэсний бичиг үсэг гэж бурхан, шашин шигшүтээд сүйд болдоггүй, гэхдээ хэрэглэхэд хялбар монголчуудын нэн шинэ үеийн бүх түүх, орчуулга энэ үсгээр бичигдсэнийг мэддэг учир хайрлан хямгадах ёстой гэдгийг яс махандаа тултал ойлгодог.

Дараагийн шатанд баараггүйгээр нь интернетийн “https://www.britannica.com” хаягаар орж “Encyclopedia Britannica”-аас Монгол бичиг үсэг буюу “Mongolian alphabet” гэж “Хайх” гэсэн дээр нь дарсан чинь“Монгол бичиг үсэг буюу хойд-төв Азийн монгол түмний бичгийн систем 1310 оноос эхтэй Уйгур цагаан толгой(Уйгур хэл гэснийг үзнэ үү) болон Төвд бичгийн нөлөөтэй гэж байна.

Иймээс үргэлжлүүлэн “Uyghur language” буюу Уйгар хэл гээд хайсан чинь “Алтай хэлний бүлгийн түрэг хэлний овгийн гишүүн уйгур хэлийг Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Узбекистан, Казахстан, Киргизийн зарим нутаг дахь уйгурууд хэрэглэдэг. 1917 оны хувьсгалаас өмнө Орост ярьдаг байсан таранчи аялгуунд үндэслэсэн орчин үеийн уйгур хэл нь узбек хэлтэй хамт түрэг хэлний зүүн өмнөд (уйгур-цагаадай) салбарт багтдаг.

Шар уйгур гэгдэж байсан түрэг хэл нь уйгур хэлтэй шууд холбоотой байсан боловч дараа нь уг хэлнээс тусгаарлагдаж бие дааж хөгжсөн. Уйгурын хэл бичиг анх араб бичгээр бичигдэж байсан боловч ЗХУ даяар 1930 онд өөрчилсөн латин үсгийг, 1947 онд өөрчилсөн кирилл үсгийг авсан. Харин Хятадад 1969 онд өөрчилсөн латин цагаан толгойг нэвтрүүлж байсан ч одоо Уйгур бичигт араб бичгийг буцаан ашигладаг болсон. Араб бичгийг уйгарууд 1983 оноос дахин хэрэглэж эхэлсэн цагаас хойш Уйгур бичиг албан ёсны бичиг хэвээр байна. Гэхдээ уйгур хэлний боловсролыг Хятадын засгийн газраас хавчих болсон. Хятад, уйгур хэлээр хичээл заадаг Шинжааны их сургуульд 2002 онд уйгур хэлээр хичээл заахыг хориглох тушаал гарчээ” гэж байна.

Ийнхүү эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж дуусав.Үр дүн:
Монголчууд бид араб үндэстэн болчихсон юм байна. Яагаад гэвэл уйгаржин бичгийг үндэсний бичиг гэж зарлаад бүүр хуульчилаад байгаа учраас тэр. Иймээс монголчууд өөрийн нэг үндэстэн, Хятадын Шинжааны уйгаруудтайгаа яаралтай нэгдэх болж байна уу.Тэгэх гээгүй л бол уйгаржин бичгийг үндэсний бичиг гэж туйлширдагаа одоо болих хэрэгтэй байна.

Хуулийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв бичих ёстой. Үүнийг ч хууль бичих шаардлагуудын нэгд зүй ёсоор тооцдог. Тэгвэл энэ шаардлагын дагуу Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.,7.3.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана.,7.4. Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ гэсэн заалтуудын “үндэсний” гэсэн үг бүрийн өмнө “араб” гэсэн үг оруулах асуудлыг УИХ яаралтай шийдэх шаардлагатай болно.

Хэрэв уг хуулийг шинжлэх ухаанд нийцүүлэн араб гэсэн үг оруулан уншаад үзвэл ямар утгагүй хууль гарсан нь тов тодорхой болоод явчихна.

Ний нуугүй хэлэхэд, манай хэлний мэргэжлийнхэн “Үндэсний” болгочихоод буй Уйгаржин бичгийг босгосон араб бичиг гэдгийг мэдэхгүй байв гэж үү дээ!

Босгосон араб бичгийг Монгол үндэсний бичиг болгосон нь яах аргагүй гадны явуулга гэж хардахаар зүйл байна. Учир нь шинжлэх ухааныг үгүйсгэн, худал зүйл хуульчилсан гэдгийг ард түмэн мэдэж л таарна. Ингээд иргэд төр, засагтаа итгэхээ больчихдоггүй юм гэхэд тэдний гаргасан шийдвэрт эргэлздэг болно. Төр, засагтаа эргэлзэж буй иргэд тэдний эсрэг турхирсан жагсаал, цуглаанд маш амархан автана. Жагсаал, цуглаан болж дотроо хуваагдсан Украин, Армени эцэст нь Израилийг харчих! Дандаа ардчилсан улсууд биш байна гэж үү?!

Монголчууд биднийг хүүхэд шиг хуурч, босгосон араб бичгийг бурхан, шашин лугаа “Тэнгэрийн бичиг” хэмээн шүтүүлэх гэсний цаад зорилго энэ буй за!Хэл нь үндэстний, харин бичиг үсэг нь төрзасагтай байсны баталгаа юм. Бид уг нь энэ дэлхийд хамгийн олон бичиг, үсэг хэрэглэж байгаа ард түмэн юм сан.

 

Г.ЗОЛБОО

20 replies on “Бид одоо крилл үсгийг хэрэглэж байгаа шиг XII зуунд араб үсгийг л босгон авч хэрэглэсэн юм биш үү DNN.mn”

Солиотой юм нээрэн л тийм байна даа. Ингээд араб болчихдог байжээ гэж. Эрээн алчуур олж зүүдэг байхдаа.

AvatarХэл бичиг, соёл руу маань чам мэтийн,чамаас цаадах нь халдах эрх байхгүй шүү!!!says:

шинжлэх ухааны мэдлэггүй хүн сайхан шаах юмаа нээрээ

Солиорол, мэдрэлээ үзүүлэх хэрэгтэй энэ эрээчигч

Монгол бичигтээ шилжих нь зөв !!! Ялгаагүй л кирилл хэрэглэж бгаа Үсгээ одоогийн монгол хэл рүү нь шилжүүлж монгол хэл бичгийн шинжээчид эрдэмтэд судлаачид нь босоогооор зохиох нь хэрэгтэй гэж бодож бна да …

Шинжлэх ухааныг л дагахаас өөр ямарч гарц байхгүй. Босгосон ч бай босгоогүй ч бай араб бичиг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогсон л бол араб бичиг л гэсэн үг. Үүнийг үндэсний бичиг гээд яав ч монголчуудын үндэсний бичиг болчихгүй учир бүгд нийлж эсэргүүцээд ч нэмэргүй.

Олон бичиг үсэг хэрэглэж байгаад аль нь өөрийн үндэсний бичиг вэ гэдгээ алдчихсан болвуу

Монголчууд олон бичиг үсэг хэрэглэж байгаад өөрийн үндэсний бичиг үсгээ толгой нь эргээд алдчихсан байх

Зарим үндэстэн монголчуудаас үүссэн. Гэхээр бүх соёл монголоос үүсээгүй яум чин уйгаржин бичиг монгол үндэснийх биш. Нөгөө талаар ганц үсэг буруудчихвал түүхээ буруугаар ойлгох эрсдэлтэй. Судалгаагаа өшөө нарийн хий

Матeматик бүх шинжлэх ухааны үндэс. Матeматик аргачлалаар бичгийг судалвал илүү үр дүнтэй

Тэгээд уйгаржин бичгийг хэрэглэ гээд байна уу. Эсвэл боль гээд байна уу

Монгол бичгийг халлаа гэхэд өвөрмонголчууд яах вэ

Монголоос эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахын тулд монголыг дотроос нь хагалан бутаргаж хүчийн нь сулруулах бодлого явуулж монгол улс сул дорой улс болсон. Араб бичгийг монголчилоогүй байсан бол тэнэж явсан монголын бага ястнууд ялангуяа өвөрмонголчууд хятадын харьяанд ороод ямар бичиг үсэг хэрэглэх байсан бол ханз үсэг хэрэглэвэл өөртөө засах орон биш үндэсний цөөнх болох байсан. Монгол манжид колончилогдоогүй байсан бол хятадад уусаж цөөнх болох байсан. Харамсалтай нь манжууд хятадад уусаж үндэсний цөөнх болсон

Цаасыг зохиосон хятад цаас шиг.иймэрхүү нарийн яумыг

Араб бичгийг монголчилоогүй шууд хуулж босоо бичиг болгосон бол ояуны өмчийн хулгай гэж үзэхээс өөр аргагүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *