Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв цэвэрлэх байгууламж, цэвэр усны худгийн цэгүүд, жимс ногооны худалдааны газарт 2023 оны есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд холер өвчний хяналтын шинжилгээ хийжээ.
Лабораторийн шинжилгээгээр эерэг сорьц тодорхойлогдоогүй байна.
Мөн эрсдэлт бүлгийн хүн ам болон олон нийтэд холер өвчнөөс сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.