“Jet Sharing Mongolia” скүүтер түрээсийн үйлчилгээг 2023 оны тавдугаар сард анх үйлчилгээнд нэвтрүүлж байсан юм.
Тэгвэл өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр скүүтер болон унадаг дугуй унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах хэрэгтэй хэмээв.
Эл шийдвэртэй холбогдуулан манай улсад нийт 3000 скүүтер түрээсэлж, нийтийн хэрэгцээг хангаж буй “Jet Sharing Mongolia”-гаас үйл ажиллагааных нь талаар тодруулсан юм.
Ингэхэд “Энэ долоо хоногт скүүтерүүдээ хурааж авна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж бид хагас жилийн үйл ажиллагаагаа явуулахгүй. Ирэх оны буюу 2024 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа үргэлжлүүлнэ” гэлээ.
“Jet Sharing Mongolia”-гийн скүүтер түрээс нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш удаа дараа хулгайд скүүтерээ алдаж байсан хэдий ч олон нийтийг нэг төрлийн соёлд сургаж, түгжрэлийн эсрэг хувь нэмрээ оруулсан байдаг. Улмаар Эрдэнэт хотод скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тэлсэн юм.