Categories
мэдээ нийгэм

Алтны үнэ унц нь 2000 ам.доллар давлаа DNN.mn

лтны үнэ унц нь 2000 ам.доллар давлаа. Ингэснээр энэ онд хоёр дахь удаагаа 2000 ам.доллар давж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 27-ны өдөр алтны үнэ “goldprice.org” 2006 ам.долларт хүрч хаагдсан бол өнөөдрийн байдлаар 2003.7 ам.доллартой байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр Израильд болсон террорист халдлагын дараа алтны үнэ есөн хувиар өсжээ. Үүнээс улбаалж, алтны үнийг олон улсын өнөөгийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа аж.

Дэлхийн банкны түүхий эдийн төлөв байдлын тайланд “Алтны үнэ геополитикийн түгшүүртэй байдлын улмаас өсдөг. Ойрхи Дорнодод илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн гарсан тохиолдолд алтны үнэ цаашид өсөх магадлалтай” хэмээжээ.

Ташрамд дурдахад, гуравдугаар сард алтны үнэ 2000 ам.долларын босгыг давж, Silicon Valley банкны үйл ажиллагаа доголдсоноос үүдэлтэй банкны салбар тодорхой хугацаанд үймээн самуунтай байсан. Алтны үнэ 2020 онд түүхэндээ анх удаа унц нь 2000 ам.доллар давж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *