Categories
мэдээ нийгэм

Хаврын их цэвэрлэгээгээр нийтийн тээврийн хэрэгслүүдийг угааж байна DNN.mn

Нийслэл хотод хаврын их цэвэрлэгээ аян эхэлсэн.

Зургаан долоо хоног үргэлжлэх уг аяны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудыг угаан, цэвэрлэж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд бөөгнөрсөн хогийг цэвэрлэх юм.

Үүний зэрэгцээ айл өрх, ААН-ийн эзэмшлийн хашаанд хуримтлагдсан хог хаягдлыг ачих, гэрлийн шон, хайсыг угаах, шон дээр наасан зарлал, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг угааж цэвэрлэх, байгууллагуудын хаягийг сэргээх, өнгийг сэргээх, хүүхдийн тоглоомын талбайг угаах ажлууд хийгдэнэ хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *