Өнөөдөр буюу 2022.09.30-нд 12.00 цагаас Эрүүгийн цагдаагийн албаны байранд Цагдаагийн ерөнхий газраас Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Энэ үеэр өчигдөр зочид буудлаас дайчлан баривчилсан Сингапур иргэний талаар мэдээлэл өгөх аж. Тус иргэн нь Монголын 130 гаруй охидтой фэйсбүүкээр танилцаж, дотносоод, нүцгэн зургийг нь авч сүрдүүлж, таван охиныг хил дамнуулан зарсан нь тогтоогдоод байгаа юм.