Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn

Говь-Алтай аймгийн Чандмань суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус сумын Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:44 цагт цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ямаан-Ус” гэдэг газар 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *