Categories
мэдээ цаг-үе

Үнийн өсөлтөөс болж 18 настай охин жагсаж байна DNN.mn

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 18 настай охин Сүхбаатарын талбай дээр жагсаж байна. Жагсагчид ихэвчлэн 20-оос дэш насны хүмүүс байдаг бол энэ удаад оюутан охин цаг үеийн тулгамдаж буй асуудлаар үзэл бодлоо хэлж байгаагаараа онцлох юм.

Тэрбээр жагсаж буй шалтгаанаа хэлэхдээ “Үеийнхэн маань гадаад улсад амьдрах бодолтой байдаг. Би тийм байгаагүй ч өдөрт өч төчнөөн төгрөгөөр юмны үнэ өсөж байгаад бухимдаж байна. Энэ их үнийн хөөрөгдлөөс болж Монгол Улсад амьдрах хүсэл буурч байна. Өмнө нь ийм бодол надад байгаагүй.

Сургалтын төлбөр нэмэгдэж байна. Ээж маань 2018 онд 600 мянган төгрөгийн цалинтай байсан. Одоо ч тэр цалингаа авсан хэвээр л байна. Гэтэл тэр цагаас хойш юмны үнэ хоёр дахин өсчихлөө. Цалинг нь нэмсэн ч юмны үнэ цалинг дагаад л өснө. Би үеийнхнээ хамт жагсъя гэж хэлсэн ч “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэсэн үзэл санаатай байсан учраас хамт ирээгүй.

76 сая малтай байж, 500 гр сүүг 2000 төгрөгөөр авч байгаа нь өнөөдрийн нийгмийн үнийн өсөлтийг шууд харуулна байх гэж бодож байна. Миний сургалтын төлбөрийг ээж маань зээл авч, хамаатан саднаас мөнгө зээлж байгаа. Миний сургалтын төлбөрийг гэнэт л 400 мянган төгрөгөөр нэмсэн. Юу ч хэлээгүй. Гэнэт л ийм их мөнгө олох хэрэг гарсан.

Залуусаа төрийн төлөө оготно боож үхнэ гэж байхгүй. Энэ нийгмийг хамт жагсаж сайхан болгож чадна шүү дээ гэж хэлмээр байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *