Categories
мэдээ нийгэм

Н.Учрал: Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явдаг DNN.mn

Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болов.

Энэ удаагийн хурлаар тус холбоо нэрээ сольж Социал демократ залуучуудын холбоо болгосон байна.

Мөн ээлжит бус Их хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг багагүй шүүмжлэл дагуулав.

Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна” гэсэн юм.

Ташрамд дурдахад, татварын системд бүртгэгдсэн нийт худалдан авалтын хоёр хувийг улирал тутам буцаан олголтоор олгодог бөгөөд сар бүр азтан тодруулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *