Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Увсын намын хорооны дарга С.Батжаргал нарыг МАН-аас хөөх үү || DNN.mn

Гуравдугаар сарын 6-нд Увс аймгийн МАН хурлаа хийж, тус хурлаар шинэ удирдлагаа сонгосон. Хэдийгээр шинээр сонгогдож буй боловч Увс дахь МАН-ын хуучин бүлэглэл эрх мэдлээ хадгалж үлдлээ гэсэн дүгнэлтийг эх сурвалжууд өгч байгаа. Энэхүү бүлэглэл нь Ч.Хүрэлбаатарын хүрээлэл гэнэ. Тэд Увс аймгийн намын хорооны удирдлага, эрх мэдлээ алдахгүйн тулд МАН-ын үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн гэдгийг Увс аймгийн 1018 гишүүн нотолж, нэгдэж, намынхаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт гомдол гаргаад байгаа.

Энэ дагуу МАН-ын Хяналтын ерөнхий хороо Увс аймагт ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Хяналтын ерөнхий хороо нь намын гишүүдийн сахилга, хариуцлага, үндсэн дүрмийн хэрэгжилтийг сахиулдаг МАН доторх Хуулийн яам гэсэн үг. МАН өнөө жилийг сахилга, хариуцлагын жил болгон зарлаж, шинэчилсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж, нэр бүхий 5 хүнийг намаасаа хөөсөн гэх мэтээр Хяналтын ерөнхий хорооны буулга хүчтэй байгаа.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар нар ямар хэргээр хяналтын хороондоо ээрэгдэж намаасаа хөөгдөхдөө тулж асуудал сэдэрсэн бэ гэвэл үндсэн дүрмээ ноцтой хэмжээд зөрчсөн гэж Увсын ард түмэн, Увсын МАН-ын хорооны мянга, мянган гишүүн үзэж байгаа бололтой. Аймгийн намын хороо хамгийн ихдээ 10 мянга орчим гишүүнтэй байдаг гэж үзвэл 1018 хүн тийм ч бага хүч биш. Гуравдугаар сарын 6-нд тэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд эсрэг санал өгөх магадлалтай гишүүдийг цахим бүртгэлээсээ хассан бололтой. Нэг багаас 6-7 буюу нэг сумаас 30 гаруй нийт Увс аймгийн МАН-аас 1000 орчим гишүүнээ 80 гаруй удаагийн оролдлогоор цахим бүртгэлээс хассан бололтой. Энэ нь намынхаа цахим системд халдсан, гишүүдээ үй олноор нь хөөж намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэг болон мандаж магадгүй гэсэн үг.

Уг нь МАН намынхаа үндсэн дүрмийнхээ 4.2.3-т гишүүн нь …Намын үйл ажиллагааны эгнээ, хүрээг өргөтгөх, гишүүнчлэлийг өргөтгөж, үйл ажиллагааны хүрээг тэлэх гэсэн утгатай заалтыг оруулсан болохоос мянга, мянгаар нь хөөгөөд бай гэж лав заагаагүй байна. Мөн энэ дүрмийн 4.3-т намын гишүүн нь ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд намаас хассанд тооцно гэсэн заалтыг маш тодорхой, хоёрдмол утгагүйгээр оруулсан байгаа нь Ч.Хүрэлбаатар, С.Батжаргал нарт цаазын илд болон үйлчлэх бололтой. Яагаал гэвэл тэд намынхах эрх ашгаас дээгүүрт өөрсдийнхөө эрх ашгийг тавьсан байх магадлал өндөр байна. Үүнийг 1018 хүн нотолж гомдол гаргасан. Бас МАН-ын Үндсэн дүрмээр бус Увс ын намын журмаар аймгийнхаа намын хорооны хурлыг хийнэ гэсэн нь МАН-ын эрх барих дээд байгууллаг, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Генсек Д.Амарбаясгалан хоёрыг үл ойшоосон хэрэг болох биз. Улсын нийслэлээс хол Увсын хязгаарт МАН-ын дүрэм үйлчилдэггүйг өнгөрсөнд болсон үйл явдлууд болон 1018 хүн нотолж байна. МАН-ын дүрэм гэж цаасан дээр буулгасан тунхаг төдий байх юм уу эсвэл… гэдгийг цаг хугацаа Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар харуулаад өгнө байх.

image

image


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *