Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Харуул-Алтай” хотхоны хашаанд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход 108 дугаар байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Утаат бүсээс 49 иргэнийг гаргасан.