Categories
гадаад мэдээ

Австрали улс хилээ бүрэн нээлээ

Австрали өнөөдрөөс эхлэн коронавирусийн вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын жуулчдад хилээ бүрэн нээж байна.

Тус улс нь коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор 2020 оны 3 дугаар сараас эхлэн өдийг хүртэлх хугацаанд хилээ хаагаад байсан юм.

Даваа гарагт Австралид олон улсын зорчигч тээврийн 50 гаруй нислэг ирэхээс 27 нь тус улсын хамгийн том хот болох Сиднейд буужээ. Үүнтэй холбоотойгоор Австралийн Гадаад хэргийн сайд Дан Техан өөрийн биеэр Сиднейн олон улсын нисэх онгоцны буудалд очиж, гадаадын жуулчдыг угтан авч, чихмэл тоглоом, цэцэг зэргийг бэлэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Qantas Airlines” компани энэ долоо хоногтоо 14 мянга гаруй гадаадын жуулчдыг Австралид авчрах төлөвтэй байгаа бөгөөд манай улсын аялал жуулчлалын салбар “маш эрчимтэй” сэргэх болно гэв.

Аялал жуулчлалын салбар нь тус улсын хамгийн томд тооцогдох салбаруудын нэг бөгөөд жилдээ 60 тэрбум австрали долларын эдийн засгийн үр ашгийг авч ирдэг байна. Мөн тус улсын ажиллах хүчний 5 орчим хувь нь аялал жуулчлалын салбарт ажилдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *