Categories
мэдээ нийгэм

“Энэ сарын 14-нд хичээл эхлүүлэх үед халдварын тохиолдол 50 хувиар буурна” гэв

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан УОК‑ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд холбогдох байгууллагууд хичээл, сургуулийг хэрхэн нээх тухай санал, зөвлөмжийг боловсруулж ажилласан.

Уг зөвлөмжийн хүрээнд Омикрон хувилбарын тархалтын үед хичээл сургуулийг хэрхэн зохион байгуулж байгаа сайн туршлага, шинэ хувилбараар хүүхдүүд өвдөх эрсдэл, боловсролын салбар дахь КОВИД-ийн нөлөө зэрэг үндсэн долоон бүлэгт судалгаа үнэлгээ хийсэн.

Хичээл, сургууль эхлэх үед Омикрон хувилбарын дэгдэлт ихсэх дүр зураг ажиглагдсан. Нэгдүгээр сарын дунд үед хийсэн урьдчилсан прогнозоос харахад Омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэн үед тохиох магадлалтай байсан. Иймээс хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд эхлүүлэхэд эрсдэлтэй гэж үзсэн. Ингээд долоо хоногоор хойшлуулж хоёрдугаар сарын 14-нд эхлүүлэх санал хүргүүлсэн. Ингэснээр халдварын тохиолдол 50 хувиар буурах буюу эрсдэл багасна гэж үзсэн.

Хоёрдугаар сарын 14-нөөс 5:9 зарчмаар хоёр долоо хоног хичээллээд, 28-наас танхимаар бүрэн хичээллүүлэх хувилбар дээр бид тогтсон” гэдэг мэдээлэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *