Categories
мэдээ нийгэм цаг-үе

З.Мэндсайхан: Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 81 тэрбум төгрөгийн зээл олголоо

Засгийн гарын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 3 хувийн зээл олгоно. Нийт 100 тэрбум төгрөгийн зээл олгохоос 81 тэрбум төгрөгийн зээлийг банкууд судалж дуусжээ. Ирэх оны нөөцөд 5.5 мянган тонн мах бэлтгэгдсэн.

Мөн өвлийн идэшний нээлттэй худалдааг нийслэлд 7 цэгт зохион байгуулна. Дундын нугалаа, үнийн нэмэлтгүй борлуулахаар зэхэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, 1000 машины зогсоол зэрэг 31 цэгт махны худалдаа зохион байгуулж мах борлуулна. Цаашдаа төрийн өмчит мах бэлтгэх компани байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Нарийн ногооны үнэ өнгөрсөн 7 хоногийнхоос буурсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *