Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 0 хэм дулаан байна

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хагаст

2021 оны 10 сарын 07-ны 20 цагаас 10 сарын 08-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *