Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сугар гаригийн агаар мандлаас азоны давхарга илрүүлжээ

Европын Сансар Судлалын Агентлагийн эрдэмтэд Сугар /Venus/ гаригийн агаар мандалд азоны давхарга байгааг олж илрүүлсэн бөгөөд азоны давхарга нь Дэлхийнхээс 100 дахин бага нягтаршилтай юм гэж үзэж байгаа аж. Үүнээс өмнө Галактикийн буюу Нарны аймгийн гаригуудаас Дэлхий болон Ангараг гаригийн агаар мандалд азоны давхарга байдаг болохыг илрүүлж байсан билээ.

Энэхүү шинжлэх ухааны шинэ нээлт нь өөр бусад гаригуудад ч гэсэн амьдрал байгаа эсэхийг судлан шинжлэхэд одон орон судлаачдад дөхөм болох юм байна.

Сугар гаригийн агаар мандал нь азоны нимгэн давхаргатай болохыг “Venus Express” гэх аппаратаар одод эрхэсийг судлах судалгааны явцдаа олж илрүүлсэн ажээ.

Түүнийг Дэлхийн агаар мандлын давхаргатай харьцуулахад ойролцоогоор 15-20км-ийн өндөрт байгаа бөгөөд эрдэмтэд компьютерийн загварчлалаар Сугар гаригийн азоны давхарга нь манай гаригийнхтай тун ойролцоо болохыг тогтоогоод байгаа юм.

Эрдэмтэн сулдаачдын үзэж байгаагаар бол азоны давхарга нь агаар мандлын дээд хэсэгт Нарны гэрлийн үйлчлэлийн нөлөөн дор нүүрсхүчлийн хийнээс үүсдэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *