Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа зуурдаар таалал төгсчээ.
Өчигдөрхөн л хөдөө очоод гэр барин өрөм, ааруулны зураг олон нийтийн сүлжээнд тавьж байсан бүсгүй өнөө өглөө тэнгэрийн оронд заларчээ.
Түүний ээж нь өөрийн цахим хуудастаа “Түмэн олон минь ээ энэ сайхан охиноо үүрд алдлаа. Сайхан охиноо зуурдаар явуулсан надад амьд явах эрх байхгүй ээ. Энэ алмас эмгэн үхэж далд ороогүйгээс нэг боллоо. Одоо би хоёр зээгээ яана аа. Энэ нүгэлт эмгэний ийм хатуу юм боллоо. Газар хатуу Тэнгэр хол байна” гэжээ.
Гэр бүл, төрөл төрөгсөд нь эмгэнэл илэрхийлье.
Тэмээчин бүсгүйн зургаас толилуулж байна.