Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлагыг шууд дамжуулж байна.
Тэрээр хүүхдийн вакциныг долдугаар сарын 1-нээс өмнө татан авахаар төлөвлөж байна гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид Файзер компанитай холбоо тогтоон ажиллаж байгаа ба долоодугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авахаар төлөвлөж байна. Худалдан авалтад ямар нэгэн асуудал гарахгүй. Одоо хийгдэж буй вакцины 80 орчим хувийг бид гаднаас худалдан авсан. Өнөөг хүртэлх худалдан авалтад ямар нэгэн хүндрэл гараагүй” хэмээлээ.