Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ: Дархлаа гэж коронавирусийг эсэргүүцэгчийг хэлдэг


Хүүхдүүд хөл хорионы энэ үед гэртээ юу хийж байгаагаа “DNN-ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” буланд ярилаа.


No description available.-Миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ?

-Намайг Энхтүвшингийн Анар гэдэг.

-Хэддүгээр цэцэрлэгт явдаг вэ?

Таван настай. 215 дугаар цэцэрлэгийн ахлах бүлэгт явдаг.

-Гэртээ юу хийж байна?

-Үлгэр уншиж байгаа. Бас зураг зурж хичээлээ хийнэ. Зурагтаар хүүхэлдэйн кино үздэг. Хааяа ээждээ аяга угааж, тоглоомоо хурааж тусалдаг. Би саяхан аяга угааж сурсан.

-Анар утас оролдож байна уу?

-Утсаар тоглоом тоглож бичлэг үздэг. Гэхдээ ээж, аав нэг цаг утас оролдож байгаарай гэсэн.

-Гадагшаа гарч байгаа юу?

Аавтайгаа хамт гарч үсээ засуулсан. Гэхдээ маскаа сайн зүүсэн. Хааяа хажуу хашааны найзуудтайгаа тоглодог.

-Маск зүүх ер нь хэцүү байна уу?

-Коронавирус тусахгүй эрүүл байх болохоор маск зүүх гоё. Тийм болохоор маскаа сайн зүүх хэрэгтэй гэж найзууддаа зөвлөмөөр байна.

-Коронавирус гэж юу юм болоо?

-Ханиад хүргэдэг вирус. Ханиад хүрэхээр эмч нар ирээд авч явдаг.

-Дархлаа гэдгийг юу гэж ойлгож байна. Чи дархлаагаа яаж дэмжиж байна?

Дархлаа гэж коронавирусээс хамгаалдаг зүйл. Гэрээсээ гарахгүй, хаалгаа байнга онгойлгохгүй байх. Мөн витамин өдөр болгон уудаг.

-Анар хөдөө явж үзсэн үү. Ер нь хаана байх дуртай вэ?

-Аав, ээжтэйгээ хөдөө явж байсан. Гэхдээ хотдоо л байх дуртай. Яагаад гэвэл хотдоо хайртай. Хөдөө очихоор хонь ямаанаас айдаг.

-Цэцэрлэг нь орохгүй байх ямар байна вэ?

-Муухай байна. Найзуудынхаа нэрийг санадаггүй ээ. Түвшин гээд нэг л нэр санаж байна. Цэцэрлэгтээ хурдан л явмаар байна.

-Коронавирус байхгүй болчихвол хамгийн түрүүнд юу хиймээр байна?

-Цэцэрлэгтээ явна. Бас Дархан руу эмээ дээрээ очно.

No description available.

23 дугаар сургуулийн 1А ангийн сурагч А.Идэржавхлантай ярилцлаа.


No description available.-Найзуудтайгаа хаашаа явах дуртай вэ?

-Гадаа дулаахан байгаа болохоор. Би одоо хоёр найзтайгаа тоглоомын талбай орох гээд явж байна. Энэ замаар дугуйгаа унаад явах гоё байдаг.

Хичээл орохгүй гэртээ байх ямар байна?

Сургууль дээрээ очихгүй, найзуудтайгаа уулзахгүй болохоор муухай л байна.

-Гэртээ юу хийж амардаг вэ?

-Цахим хичээлдээ сууна. Нохойтойгоо ихэнх цагийг өнгөрөөдөг. Манай нохойг Макс гэдэг таван сарын өмнө авч байсан. Нохойтойгоо байхаар утас бараг оролддоггүй.

Цахим хичээлээ ойлгож байгаа юу. Багш нар нь хэр ойлгомжтой зааж байна?

-Сайн ойлгож байгаа. Ээж аав, ах эгчтэйгээ хийж байгаа болохоор багшаараа загнуулахгүй байгаа.

– Коронавирус гэж мэдэх үү?

-Бохир гар, агаараар хүмүүст халдварладаг вирус. Тийм болохоор шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй гэртээ байх, гараа тогтмол угааж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

– Тэгвэл дархлаа гэдгийг юу гэж ойлгож байна?

-Коронавирусийг эсэргүүцэгчийг хэлнэ. Дархлаа хүний биед эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сайн унтаж амраад байвал бий болно.

– Зуны амралтаараа хөдөө явдаг уу. Ямар байдаг вэ?

-Өвөө, эмээ маань хөдөө байдаг болохоор байнга очдог байсан. Хотоос илүү цэвэр агаартай, утаагүй болохоор хөдөө байх хамгийн дуртай. Бас хонь, ямаа, адуу байдаг. Ааруул сүү, таргийг хүссэнээрээ идэж болно. Гэхдээ хааяа чихэр идмээр санагддаг. Хот шиг олон машин байхгүй болохоор энэ тэрүүгээр чөлөөтэй тоглож болдог.

-Коронавирус байхгүй, маск зүүхгүй болохоор хамгийн түрүүнд юу хиймээр байна?

Нохойгоо аваад хөдөө явж салхилуулна. Яагаад гэвэл “Макс” дураараа гарч чадахгүй хэцүү байгаа. Корона хурдан байхгүй болоосой. Хүмүүс битгий өвдөөсэй гэж бодож байна.

No description available.


Н.ЦОГЗОЛМАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *