Categories
гадаад мэдээ

Далай лам вакцины эхний тунг хийлгэж, дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам орон нутгийн цагаар өнөөдөр өглөө шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Тэрбээр Дарамсала хотын Зонал эмнэлэгт гуравдугаар сарын 06-ны өглөө вакцин хийлгэсэн бөгөөд вакцин хийлгэхэд дэмжлэг үзүүлсэн Энэтхэгийн Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн тэрбээр энэхүү урьдчилан сэргийлэх тарилгыг илүү олон хүн хийлгэж, дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *