Categories
мэдээ нийгэм

“Агаар нэг” платформыг албан ёсоор нээлээ

Өнөөдөр Хөгжлийн түнш байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг энэ оны анхдугаар хуралдааныг цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн нэг үр дүн болох “Агаар нэг” мэдлэгийн менежментийн платформыг албан ёсоор нээлээ.

Энэхүү платформоор дамжуулан Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй хамгийн сүүлийн ажил, төсөл, судалгаа, тайлангын талаар цаг тухайд нь мэдээлэл авах боломжтой юм.
Дэлгэрэнгүйг: http://www.mne.mn/?p=13511

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *