Categories
мэдээ нийгэм

Хустайн нурууны бугын тоо толгой өсч, өвс тэжээлийн хомсдолд оржээ

Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газрын 200 гаруй бугууд ойр хавийн малчин айл өрхүүдэд өвөлжиж байна. Тухайн бугануудын нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд эхнээсээ өвс, тэжээлгүй болж, тэжээлийн хомсдолд оржээ.

Хустайн байгалийн цогцолбор газарт 1400 орчим буга байгаа бөгөөд бэлчээрийн даац хэтэрсэн тул ойр орчмын айлын хашаа руу орж өвс, тэжээл хайж эхэлжээ.

Үүний нэг нь малчин өрх Б.Болор “Одоогоор 10 гаруй буга өвөлжиж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манайд орж ирсэн. Гэвч хажуу айлын хашаа руу орж өвс, тэжээл идээд байсан тул тус айл өргөстэй хашаа татсанаар нэг буга нь үхсэн одоо хүртэл сэг, зэм нь байгаа. Манайх малдаа өвс тэжээл бэлдсэн байсан ч буга нарт өдөрт 2 боодол өвс өгч байгаа учраас гуравдугаар сарын 10-н гэхэд дуусахаар байна. Манайд өвөлжиж байгаа буга нар одоо үхэр, хүнээс айж үргэхээ больсон. Хангайн бугад тусалцгаая фэйсбүүк хуудас ажиллуулж, иргэдийг өвс, тэжээл өгөхийг уриалж байгаа” хэмээлээ.

Хустайн байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бугын тоо толгой өсөөгүй. Харин Хустайн нурууны бугын тоо толгой 3-4 дахин ихсэж, 1400 орчим байгаа. Идэш тэжээл хомс, бэлчээрийн даац хэтэрсэн тул айлын хашаа руу орж, өвс тэжээл эрэх явдал байгаа. Энэ бол зэрлэг амьтан бэлчих бэлчээргүй болсны жишээ” гэв.

Б.Хаш-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *