Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг вакцины анхны тунгаа тариуллаа.

Тэрээр “Ямарваа нэгэн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст монгол, англи хэл дээр лавлагаа өгнө. Лавлагаа E-mongolia-д холбогдсон. Тухайн иргэн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад вакцинжуулалтын лавлагааг авах боломжтой. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *