Categories
мэдээ цаг-үе

Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд “Вакцины хоёр дахь тунг хийлгэж, салбарын ажилтнуудаа уриална” гэв

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун АстраЗенека вакцин манай улсад өнөөдөр ирсэн билээ. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэлсэн юм. Харин өнөөдөр орой 22:55 цагт БНХАУ-аас 320,000 тун Синофарм вакциныг авчирч, 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинжуулалт эхэлнэ.

Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ гэдгээ хэлсэн бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалахаа хэлээд буй юм.

Эхний ээлжинд ирж буй 450,000 хүн тун вакциныг хоёр тунгаар гэж тооцон 225,000 хүнд хийнэ. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэхээр болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *