Categories
мэдээ спорт

Саид Моллаи Тель Авивын их дуулгад оролцохоор Израилд газардлаа

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн, Израилийн Тель Авивын их дуулга энэ сарын 18-наас 20-ны хооронд болно. Тус тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи оролцох юм.

Иран улсын тамирчдадаа тавих дарамт шахалтын улмаас Монгол иргэншилтэй болсон тэрээр Израилийн алдарт бөх Саги Мукитай ижил -81 кг-ийн жинд барилддаг. Иран нь Израилтай улс төрийн хувьд таарамжгүй харилцаатай бөгөөд Саидыг ДАШТ-ий үеэр Сагитай барилдуулахгүйн тулд өмнөх шатанд нь албаар ялагдахыг шаардаж байсан удаатай.

Улмаар амь насанд нь заналхийлсэн тул Германаар дамжин Монголд ирсэн Саидыг Ираны тал барилдах эрхгүй гэж маргалдаад амжилт олоогүй юм. Саид өнөөдөр Израилд газардсан бөгөөд “тус улсад анх удаа ирэх сайхан байна” гэж хэлсэн талаар Израилийн хэвлэлүүд мэдээллээ.

Тель Авивын их дуулгад 63 орны 433 тамирчин барилдахаас 253 нь эрэгтэй 180 нь эмэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *