Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүнээс нэг хүнд коронавирус илэрлээ

Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-аас нь шинжилгээ авахад нэг хүнд коронавирус илэрснийг 11.00 цагийн хурлаар мэдээлсэн. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу үдээс хойш гарлаа. Коронавирус илрээгүй.

Халдвар илэрсэн нэг иргэний ойрын хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Одоогоор ойрын хавьтал 36 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамрууллаа.
Тээврийн жолооч болон түүнээс халдвар дөрвөн хүний ойрын болон хоёрдогч хавьтал нийт 317 хүнд шинжилгээ хийлээ. Одоогоор нэг хүнээс коронавирус илэрсэн байна.