Categories
мэдээ нийгэм

Орост суралцаж буй гадаад оюутнууд хөдөлмөр эрхлэх боломжтой болжээ

ОХУ-ын тусгай болон их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй гадаад оюутнууд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хичээлийн бус цагаар ажил эрхлэх боломжтой болжээ.

Орос улсын Холбооны хуульд мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч гадаадын иргэн, иргэний харьяалалгүй хүн тус улсад хөдөлмөр эрхлэх журмыг хялбаршуулах хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд энэхүү хуулийг энэ сарын 5-наас эхлэн мөрдөж байгаа аж. Энд зааснаар ажил олгогч оюутантай зөвхөн сургуулийн лавлагааг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ байгуулах юм байна. Энэхүү гэрээний хугацаа оюутан сургуулиа төгсөх, эсвэл сургуулиасаа гарсан үед дуусах юм.

Өмнө нь ОХУ-д суралцаж буй гадаад оюутнууд хичээлийн бус цагаарзөвхөн сургуулийнхаа харьяа байгууллагад хөдөлмөр эрхлэх боломжтой байсан. Харин бусад байгууллагад хөдөлмөр эрхлэхийн тулд сургууль болон Цагаачлалын албанаас заавал зөвшөөрөл авдаг байжээ.

А.МӨНХНАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *